Сүүлийн 10 жил би гэдэг хүн ямар нэг байгууллагад харъяалагдаж цалингаас цалингийн хооронд амьдралаа болгож, ажлаас ажлын дунд бодож сэтгэхээ хязгаарлаж нэг л мэдэхэд энэхүү цагиргандаа дассан байлаа. Уг нь ингээд явахад юу нь буруу байх вэ дээ. Гэхдээ л өөрөө ямар нэг юм хийвэл яах бол, би юу хийж бүтээж чадах бол гэсэн бодол дотроос нухаад байдаг байлаа.Тэгтэл ч санамсаргүй шалтгаанаар ажлаасаа гарч эрх чөлөөтэй болов оо. хэхэ. За нэг хэсэг ядарсанаа гайхаад амарна биз дээ.
Тэгээд л нөгөө бодол тайван байлгахгүй нэг л юм хийе гэж шийдлээ. Ер нь бол дотроо үйлдвэрлэл болон олон нийтийн чиглэл гэсэн 2 салбарт л ажиллах бодол байлаа. Харин тэгтэл 10 жилийн нэг сайн найз минв ээжийнхээ ажлуулж байсан газрыг түрээслүүлнэ гэхээр нь эмэгтэй дүүгээ найзтайгаа түүнийг ажлуул гээд авнаа гээд хэлчихлээ. Тэгсэн дүү маань маамуулах болоод ажиллаж чадахаа больчихвоо. Ингээд л би гэдэг хүн санамсаргүй энэ чиглэлээр ажиллах болж нөгөө найзынхаа эгчтэй нийлж "Хос товч" гэдэг энэ компаныг байгуулан ажлуулж байна. Энэ нэр бас учиртай. тэр эгч бид 2 ер нь хамтраад юм хийе гэж ярилцаад 2 талаасаа нэг нэг төсөл маягийн юм бичээд ирсэн чинь 2-уулаа Товч гээд нэрлэчихсэн байсан.
Би өөрөө бол охиндоо л ганц нэг юм оёж байснаас биш тийм ч сайн биш, харин хамтрагч болох эгч маань мундаг. Надаас бол санаа л гарна. Гэхдээ би "Монгол хүн яагаад дандаа гадны юм хэрэглэж, гадны зах зээлийг дэмжиж, орж ирж байгаа зүйлсээр хэрэглээгээ хязгаарлаж байх ёстой гэж. Өөрсдөө бодож сэтгэж, хийж бүтээж Монгол брэнд гаргах хэрэгтэй" гэж боддог.мөрөөддөг.
За ер нь бол товчхондоо ийм түүхтэй. Одоо бол 6-уулаа, гэр ахуйн хэрэглэл болон дүрэмт хувцас голдуу хийхээс гадна төрөл бүрийн ер нь л даавуугаар хийж болх л бүхнийг хийх гэж оролдож байна.
Ингээд энд "Хос товч"оос гарч байгаа бүтээгдэхүүнүүд ээ танилцуулж байна.
Монголчуудаа Монголоо дэмжээрэй.